Thursday, May 14, 2009
бичмээр санагдсан ч...
Мэдэхгүй байна। Чухам юу хүсээд байгаагаа. Сэтгэл гэгэлзээд гунигтай ч юм шиг . Бодвол хаврын синдром хөдөлж байгаа бололтой. Гэхдээ зүгээрээ. Цаг хугацааг ямар захирч чадах биш. Тэгээд ч одоохон зун боллоо доо. Зун гэснээс харамсалтай нь энд зун болдоггуй, бас өвөл ,хавар, намар гэж байдаггүй. Тэндхийн салхиний тухай тэгтлээ ихээр бичиж байхдаа улирал гэж байдаггуй уйтгартай газар гэдгийг нь мэдсэнгүй дээ. Тиймээ би тэндээ ирчихээд байна . Тэгтлээ ихээр мөрөөдөж байсан өнөө хэдэн шүлгэн дээр минь гардаг тэндээ ирчихсэн। Тэгэхээр одоо тэндэх гэж хэлэх үү эндэх гэж өмчирхөх үү бүү мэд! Яамар ч байсан тэндхийн салхиний тухай тэгтлээ ихээр бичдэг байсан эндхийнд байхдаа жаргалтай байж дээ. Сэтгэл дотор уй олон бодол эргэлдэнэ. Эргэлдэх тэр бодлын үзүүрт эндхийн тухай шүлэг бичихийг хүсэж байгаагаа л мэдэрч байна. Гэхдээ тэндэх гэж аль нь, бас эндэх гэж аль нь бэ ялгахаа больлоо. Би эндхийнд байхдаа тэндхийнд очхыг хүсдэг байсан. Одоо бол эндхээс илүү тэндхийг хүснэм. Хачин байгаа биз. Магадгүй бичих юмаа олж ядсан хүн шиг. Эсвэл өнөө галзуу хүний өдрийн тэмдэглэл үү. Нэг л юмыг сайн ойлголоо. Би бичиж чадахаа больжээ.
Subscribe to:
Posts (Atom)